
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2021-02-23 08:51:53
2021 оны 2 дугаар сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцөлийн тойм
Агаарын температурын арав хоногийн дундаж Хэнтэй, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Увс нуур, Дархадын хотгор, Хан Хөхийн нуруугаар 20.0-25.0 градус, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Хэрлэн, Туул голын хөндий, Монголын Дорнод талаар 15.0-19.9 градус хүйтэн, Номин, Шаргын говь, Ингэн хөөврийн хоолой, Хатан суудлын тал, Загийн Усны хөндийгөөр 0.1-3.3 градус дулаан, бусад нутгаар 0.0-14.9 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджаас 1.1-11.4 градусаар дулаан, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим хэсгээр дунджийн орчим байлаа.
Агаарын температур өдөртөө ихэнх нутагт 0-10 градус дулаан, Увс нуурын хөндий, Орхон, Сэлэнгийн сав газар, Монголын Дорнод талаар 1-16 градус хүйтэн, төв болон баруун аймгуудын нутгийн зарим, говийн нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус дулаан, шөнөдөө уулархаг нутаг болон томоохон голуудын хөндий, Монголын Дорнод тал, Дарьгангын тэгш өндөрлөгөөр 36-40 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутагт 16-35 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын температур өдөртөө уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 1-11 градус хүйтэн, говийн нутгийн өмнөд, баруун болон төвийн нутгийн зарим хэсгээр 15-30 градус, бусад нутагт 0-14 градус дулаан, шөнөдөө ихэнх нутагт 21-34 градус, уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 35-43 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 13-20 градус хүйтэн байлаа.
Хур тунадас нийт нутгийн 40 орчим хувьд 0-3 мм, Увсын Зүүнговь, Хөвсгөлийн Цагааннуур, Булганы Дашинчилэн, Рашаант, Өвөрхангайн Есөнзүйл, Бүрд, Хархорин, Бат-Өлзий, Сэлэнгийн Мандал, Орхон, Дархан-Уулын Дархан, Төвийн Борнуур, Дундговийн Эрдэнэдалай, Дорнодын Дашбалбарт 3,1-9,3 мм, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Төв, Хэнтий, Говьсүмбэр, Сүхбаатар, Дундговь, Өмнөговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар ороогүй (2 дугаар зураг). Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт олон жилийн дунджаас бага буюу дунджийн орчим орсон.
2 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 40 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхийн нуруугаар 20 см-ээс их, Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Сагил, Давст, Баруунтуруун, Тариалан, Өндөрхангай, Малчин, Зүүнговь, Түргэн, Завханы Баянхайрхан, Түдэвтэй, Тэс, Цагаанхайрхан, Яруу, Цагаанчулуут, Шилүүстэй, Алдархаан, Нөмрөг, Баянтэс, Тосонцэнгэл, Отгон, Архангайн Хотонт, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Цагааннуур, Цагаан-Үүр, Баянхонгорын Галуут, Жаргалант, Өвөрхангайн Бат-Өлзий, Сэлэнгийн Түшиг, Хүдэр, Ерөө, Хэнтийн Баян-Овоо, Хэрлэн, Батноров, Дорноговийн Дэлгэрэх, Өргөн, Сүхбаатарын Халзан, Асгат, Сүхбаатар, Эрдэнэцагаан, Дорнодын Халхголд 10,1-20 см, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дорнод, Дорноговийн зарим нутгаар 5,1-10 см, гуу жалга, хунгарласан газартаа 15-20 см, бусад нутагт 1-5 см зузаан цастай (3 дугаар зураг) байна.
Салхины хурд ихэнх нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Говь-Алтайн Бугат, Тонхилд 30 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Цаг агаарын нөхцөлийн онцлог
- 2 дугаар сарын 20-ны байдлаар Увсын Тэс, Давст, Сагил, Түргэн, Хяргас, Завханы Нөмрөг, Баянтэс, Баянхонгорын Галуут, Дорноговийн Дэлгэрэх, Иххэт, Өргөн, Хэнтийн Баян-Овоо, Батноров, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Асгат, Дорнодын Халхголд (7 аймгийн 16 сум) цагаан зудтай, Баян-Өлгийн Сагсай, Увсын Улаангом, Зүүнговь, Малчин, Баруунтуруун, Өндөрхангай, Ховдын Алтай, Завханы Отгон, Цэцэн-Уул, Тэс, Цагаанчулуут, Яруу, Шилүүстэй, Хөвсгөлийн Цагааннуур, Архангайн Хотонт, Баянхонгорын Жаргалант, Өвөрхангайн Бат-Өлзий, Дархан-Уулын Орхон, Шарынгол, Сэлэнгийн Ерөө, Хүдэр, Түшиг, Төвийн Баян-Өнжүүл, Батсүмбэр, Баянчандмань, Хэнтийн Өмнөдэлгэр, Баянхутаг, Галшар, Сүхбаатарын Баруун-Урт, Мөнххаан, Онгон, Түвшинширээ, Түмэнцогт, Халзан, Дорнодын Матадад (14 аймгийн 35 сум) зузаан цастайн улмаас цагаан зудархуу нөхцөл бүрдээд байна.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
8 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2021/03/06



6 м/с


Шинэ мэдээ

